Юуны түрүүд трансжендер гэдэг бол бэлгийн чиг хандлага биш хүйсийн чиг баримжаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүний бэлгийн чиг хандлага өөрчлөх, тодорхойлоход хэцүү байдаг. Бэлгийн чиг хандлагад гомо, лесби, бисексуал зэрэг орно.
Харин хүйсийн чиг хандлага гэдэг нь жишээ нь эрэгтэй хүн хэр нь зөвхөн бие мах бодио эмэгтэйгээр мэдрэх, эмэгтэй хүн шиг амьдрах дуртай байхыг хэлнэ. Мөн эсрэгээрээ эмэгтэй хүн ч эрэгтэй дүрд хувирч болно. Гэсэн ч тухайн хүний бэлгийн чиг хандлага заавал ижил хүйстнээ сонирхох албагүй. Хэдий эмэгтэй дүрд хувирсан трансжендер эр байсан ч эмэгтэй хүн сонирхох нь хэвийн л үзэгдэл юм.
Трансжендер хүмүүст ихэвчлэн дааврын эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээг хавсруулан тодорхой хэмжээнд хэвийн болгож эмчилж болдог.
Өссөн орчин, сэтгэл санааны байдал, сэнхрүүлэг, дааврын өөрчлөлт зэрэг нь хүнийг трансжендер болгох эрсдэлтэй байдаг. Мөн анхнаасаа гомо, лесби хүн ч трансжендер болохгүй гэсэн юм байхгүй. Иймд бэлгийн чиг хандлага нь ямар трансжендер гэхээс эмчлэгдэх боломжтой эсэх нь шалтгаална.
Трансжендерүүдэд зориулагдсан журам эсвэл тухайн трансжендер хүнийг үндсэн хүйсээр нь хандах эсэхийг тодорхой болгохгүй бол зарим тохиолдолд үүнээс үүдэж маш их зөрчилдөөн гардаг. Жишээ нь трансжендер хүн цэрэгт татагдах, эсвэл трансжендерүүд спортын эмэгтэй ангилалд орж амжилт гаргах, эмэгтэй ариун цэврийн өрөөнд орох гэх мэт асуудлууд байсаар байгаа юм. Эдгээр хүмүүс нь хүйсийн чиг хандлага нь өөр болохоос бэлгийн чиг хандлага нь ямар ч байж болдог нь асуудал дагуулдаг.
Бид энэ нийгэмд ямар ч бэлгийн чиг хандлагатай байсан хамаагүй адилхан тэгш эрхтэй тул эдгээр хүмүүсийг байгаагаар нь хүлээн авч хүндлэх нь чухал.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments