Харин тамхи нь сэтгэл зүйн чадамж, зан байдал, сэтгэцэд хэрхэн нөлөөлдгийг тэр бүр мэддэггүй байх. Хүн ямар нэг зовлон бэрхшээлтэй тулгарах үедээ түүнийгээ даван туулах эсвэл аргалах гэсэн хоёр сонголттой нүүр тулдаг. Тамхи бол аргалалт юм.
Тамхи нь хүний "Will power" буюу бэрхшээлийг даван туулах байгалийн чадварыг алдагдуулж байдаг. Тамхинд гүн орсон хүн бол нэг үгээр бэрхшээл туулах чадвар харьцангуй мууддаг гэсэн үг. Тамхинд агуулагдах никотин хэмээх бодис нь тархинд дофамин дааврыг ялгаруулж хуурмаг таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тамхи татах үед тухайн агшиндаа тайвшрах мэт таатай мэдрэмж авах ч урт хугацаандаа сэтгэл гутралын суурь болдог.
Тархи никотинд дасан зохицож илүү ихийг шаарддаг. Энгийн үгээр бол сайхан мэдрэмжийг хиймлээр бий болгосон учир тухайн мэдрэмж нь таатай байхаа больж илүү ихийг хүсдэг гэх юм уу. Ингэснээр гүн тамхидалтанд орж дутуугийн мэдрэмж, сэтгэл үл ханах, тамхинаас бүрэн хамааралтай болох сөрөг үр дагавар хүлээдэг.
Тамхинаас гарах гэж оролдох үед тархи нэгэнт никотины хамааралтай болчихсон байдаг тул таагүй мэдрэмжүүд төрөх нь элбэг. Сэтгэлийн түгшүүр, цочромтгой байдал, никотиныг хүчтэй хүсэх зэрэг янз бүрийн гаж нөлөөг мэдэрч болно. Мөн бие дээр юм туурах, биеэс эвгүй үнэр гарах, амьсгал давчдах зэрэг таагүй шинж тэмдэг илэрдэг. Гэсэн ч энэ нь хорт бодисоос салж бие болоод тархи өөрийгөө эрүүлжүүлэх хариу үйлдэл тул тэвчих хэрэгтэй. 2 долоо хоног хэртэй тэвчихэд энэхүү шинж тэмдэг аажимаар буурч тамхинаас гарах бүрэн боломжтой.
Харамсалтай дээрх шинж тэмдгийг мэдрэх даруйдаа хүмүүс бууж өгч эргээд тамхиндаа ордог. Тамхинд хүнд хэрэгтэй нэг ч зүйл байхгүй. Судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн тархины бор гадар нь тамхи татдаггүй хүмүүсийнхээс илүү нимгэн байдаг байна. Тархины бор гадар нь санах ой, суралцах чадвар зэрэг сэтгэн бодох чадварт чухал үүрэгтэй тархины нэг хэсэг тул энэ хэсэг нимгэрнэ гэдэг тэнэгрэлтэй болж байна л гэсэн үг. Тамхи нь танин мэдэхүйн чадварыг алдагдуулах, тархины хүчилт төрөгчийг муутгах, сэтгэн бодох чадвар, шүүн тунгаах чадвар гээд тархины бүхий л хэрэгтэй чадамжийг дордуулж байдаг.
Анзаарсан бол тамхи олон жил татсан хүн шинэ зүйл сурахдаа тааруу, хүний үг ойлгохдоо маруухан, зан байдлын доголдол өндөртэй, амьдралын идэвх санаачлага муудсан зэрэг харагддаг шүү дээ. Энэ бол тухайн хүний биеийн эрүүл мэндээс гадна тархи сэтгэл зүй маш их гэмтсэнийг илтгэх шинж юм.
Алкохолны зүй зохистой хэрэглээ гэж байдаг бол тамхины зүй зохистой хэрэглээ гэж байдаггүй. Жишээ нь сардаа ганц удаа тамхи татчихаад больчиход хүний бие өөрөө өөрийгөө хоргүйжүүлэх бүрэн боломжтой хэдий ч хэзээ ч сардаа ганцхан удаа ганц тамхи татчихаад явдаг хүн гэж байдаггүй. Хэрэв та тамхийг үнэхээр жигшиж гарахыг чин сэтгэлээсээ хүсвэл бид танд туслахад бэлэн байна!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments