Хэрэв энэ асуултын хариулт "Үгүй" бол үүнийг цааш унших шаардлагагүй. Харин "Тийм" бол үүнийг "Sexual fantasy" буюу сексийн уран зөгнөл гэж нэрлэдэг. Нэг төрлийн сэтгэл зүйн онцлог юм.
Өөрөөр хэлбэл энэ нь санаа зовох асуудал биш бөгөөд нийтийг хамарсан судалгаанд эмэгтэйчүүдийн 80 хувь нь, эрчүүдийн 98 хувь нь бэлгийн амьдралдаа ямар нэг байдлаар өөр хүнийг төсөөлж секс хийж байсан удаатай гэсэн тоо баримт гарчээ.
Судалгаанд оролцсон хүмүүс дунд гэр бүлтэй, эсвэл зүгээр бэлгийн хамтрагчтай, тохиолдлын бэлгийн харилцаанд ордог г.мэт төрөл бүрийн хүмүүс байжээ. Гэвч гэр бүлтэй хүмүүс эхнэртэйгээ, нөхөртэйгээ секс хийж байхдаа өөр хүн төсөөлөн хийснийхээ дараа хэтэрхий эрээ цээргүй бодолд автсан хэмээн гэмшиж, өөрсдийгөө буруу шаадаг байна. Үнэндээ энэ нь таны сексийн уран зөгнөл өндөртэй байгааг л илтгэж байгаа юм.
Ямар тохиолдолд бэлгийн хамтрагчаа өөр хүнээр төсөөлөн хийдэг вэ?
Маш олон шалтгаанууд бий. Нэг бол тохиолдлын бэлгийн харилцааны үед буюу нэг их хамааралгүй хүнтэй хийхдээ хайртай хүнээ эсвэл хүсч байсан хүнээ төсөөлөн хийдэг. Эсвэл эсрэгээрээ байнгын бэлгийн хамтрагчтайгаа болохоор үнэхээр ганц удаа хийж үзэхийг хүссэн хүнээрээ төсөөлөх нь ч бий. Бас хэтэрхий нэг хэвийн секс хийснээс уйдсан, арай илүү сэрэл өдөөсөн бодол нэхэгдсэн үедээ хүн өөр хэн нэгнийг төсөөлдөг. Эсвэл зүгээр л дур хүсэл оргилдоо тулж эрээ цээргүй бодол, сексийн уран зөгнөлдөө автаж төсөөлнө.
Ер нь аль ч тохиолдолд ингэлээ гээд хамтрагчаа үл тоомсорлосон, хайргүй болчихсон үг биш гэдгийг л санах хэрэгтэй. Харин энэхүү сексийн уран зөгнөл нь зарим зураасыг хэтрүүлбэл жинхэнээсээ харилцаагаа сэвтүүлэх, хөргөх аюултай.
Жишээ нь нөхөр нь эхнэрийнхээ ойр дотны хүнийг төсөөлөх, эсвэл нөхөр нь өөрийн байнгын харилцаатай буй өөр эмэгтэй, ажлын эмэгтэй гэх зэрэг тодорхой хэмжээнд харилцаа тогтоож байдаг эсрэг хүйснийхээ хүнийг төсөөлж хийх нь явцдаа гэр бүлийн харилцаанд ан цав үүсгэх эрсдэлтэй гэдгийг санаарай.
Үргэлж өөр нэг хүнийг тотмол төсөөлж хийчихээд, тухайн хүнтэйгээ эргээд нийгэм дээр ямар нэг байдлаар харилцаа үүсгэнэ гэдэг маань жинхэнээсээ дурлах, хүсэх шинж тэмдгэнд орох аюултай.
Харин амьдралдаа огт уулзаж байгаагүй, уулзах ч үгүй порно од ч юм уу, ганц л хараад өнгөрсөн эсрэг хүйснийхээ хүнийг төсөөлөх нь бол хэвийн бөгөөд харьцангуй эрсдэл багатай.
Мэдээж таньдаг ч хүн бай таньдаггүй ч хүн бай хэмжээ хязгаараас давуулж үргэлж төсөөлж хийх нь зүгээр нэг сексийн уран зөгнөл биш гаж дон бүүр цаашилбал хамтрагчаа огтхон ч анзаарахаа болих нигуртай юм.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments