Уур зөвддөг гэж боддог хүн бараг л байдаггүй байх. Гэхдээ амьдралд огт уурлахгүй байна гэдэг хэцүү. Тэрийг ч ойлгож байна. Шалтгаан гарч л таарна. Гэхдээ уур таны хяналтаас гарах нь хамгийн аюултай зүйл юм шүү. Уур таны хяналтаас гарсныг илтгэх хэдэн шинжээс жагсаавал
Уурласан үедээ бодлогогүй үг урсгадаг
Уурлахаараа юм авч шиддэг
Уурласан үедээ биеийн хүчээ ашиглахаа урьтал болгодог
Уурласан үедээ шийдвэр гаргах дуртай
Уурласан үедээ муу зуршилтайгаа найзладаг
Бүүр хурц хэлбэртээ уурласан үеэ огт санахгүй болдог
Уур гарсны дараа хийсэн зүйлээ бодоод өөрийгөө үзэн яддаг
Хэрэв танд дээрх шинж тэмдгээс нэгээс илүү илэрч байвал та уураа хянах чадвар султай байна гэсэн үг юм. Энэ нь маш аюултай бөгөөд таныг болон таны ойр дотны хүнд маш халгаатай нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно.
Уурласан үедээ буруу зүйл хийсэн хэр нь уур нь гараад ч тэрийгээ ойлгохгүй байна гэдэг бүүр ч хурц хэлбэрт шилжиж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүн асуудлыг эрүүл ухаанаар харах нь багассан гэсэн үг л дээ. Таны ойр орчимд түргэн ууртай, юм л бол уураар бүхнийг шийдэх гэдэг хүн байдаг бол тэр хүн эрүүл ухаан багатай буюу согтуу хүнээс өөрцгүй байгаа гэж ойлгоорой. Иймд ууртай хүнтэй тэмцэлдэж уурлах нь өөрөө бүүр ч тэнэглэл юм шүү.
Хэдийгээр хүн уураа өөрөө удирдах бүрэн боломжтой ч бага сага гадны нөлөө байдаг. Тэгвэл ууртай хүн болоход юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ?
Сэтгэлийн цочрол хямрал. Ямар нэг таагүй мэдээ, таагүй зүйлс, таагүй дурсамж энэ бүгдийг удаан тээснээр стресний кортизал дааврыг ихээр ялгаруулж өчүүхэн зүйлд уурлах хандлагатай болдог. Эх үүсвэр нь сэтгэл зовнил тул ийм тохиолдолд уураа хүчээр барих гэхээсээ илүү сэтгэлээ онгойлгочиход тэр уур аяндаа байхгүй болно. Хэрэв хүнд гомдсон бол та өөрийнхөө төлөө ч болов уучилж сур. Хэрэв хүнийг гомдоосон бол өөрийгөө уучлаад алдаагаа буюу асуудлаа залруул. Гол нь сэтгэлийн асуудлаа шийдэх хэрэгтэй.
Обсессив компульсив эмгэг. Сөрөг таагүй орчинд өсч торнисноор зохиомлоор сэтгэл түгшдэг, юу ч болоогүй байхад ямар нэг таагүй зүйл болох юм шиг төсөөлдөг эмгэг. Энэ үед уурлаж байж л тэр айдсаа даван дийлдэг. Амьдарч буй орчин нөхцлөө сольж, эерэг хүмүүстэй цуг байж илүү нээлттэй байснаар асуудлаа бага багаар шийдэх боломжтой.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь хүний сэтгэл хөдлөлөө барих чадварыг бууруулж түрэмгий зан чанарыг өдөөж байдаг. Ажигласан бол архи их уудаг хүмүүс амархан гомддог, түргэн уурладаг буурь суурьгүй болчихсон байдаг.
Г.мэт уур хүргэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг дурдаад барахгүй. Гэвч эцсийн эцэст сонголт таны гарт гэдгийг санах хэрэгтэй. Уур хүргэсэн зүйл боллоо ч уурлах эсэх нь таны дур шүү дээ. Ямар нэг шалтаг шалтгааны улмаас уурлаад байвал та өөрийн тархигүй удирдлагатай тоглоомноос ялгарах юу билээ. Бусдад хатуу чанга шаардлага тавих, уурлах хоёр тэс ондоо. Та заавал уурлаж үзэл бодлоо илэрхийлэх албагүй. Уур таныг удирдахаас өмнө уураа та өөрөө удирд!
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдож уур уцаараа хэрхэн дарах талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай: 🤙 86092012
0 Comments