Үрийн шингэн уух нь үнэхээр эрүүл мэнд болоод хосуудын харилцаанд ач холбогдолтой гэж үү?
Сүүлийн үед хосуудын бэлгийн харилцаанд тулгамддаг хачирхалтай гэмээр асуулт болоод асуудал нь үрийн шингэн болжээ. Ихэвчлэн аман сексийг чухалчилдаг эрчүүд эмэгтэйдээ үрийн шингэнээ уулгахыг хүсдэг. Тэр нь эмэгтэйгийнхээ эрүүл мэндэд хэрэгтэй гэж боддог нийтлэг ойлголт байх аж. Харин эмэгтэйчүүд энэ тал дээр байнгын эргэлзээтэй байдаг байна.
Тэгвэл үрийн шингэн нь үнэхээр эмэгтэй хүний биед хэрэгтэй юу? Эрүүл мэндийн ач холбогдлыг мэдэхийн тулд хамгийн түрүүнд үрийн шингэний найрлагыг мэдэх ёстой. Аз болоход үрийн шингэний найрлага нь аль хэдийн судлагдсан ба үрийн шингэнд чухам юу агуулагддагийг мэдмээр байна уу?
Үрийн шингэний найрлаганд кальци, цитрат, фруктоз, глюкоз, магни, кали, цайр, витамин с, витамин b12 зэрэг олон төрлийн эрдэс витамин буюу микро шим тэжээл агуулагддаг. Гэвч эдгээр нь маш бага тунтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь хүн өдөрт 70-90мг С витамины хэрэгцээ байдаг гэж үзвэл дор хаяж 500мл үрийн шингэн ууснаар энэ хэрэгцээг нөхнө гэж үздэг.
Тэгвэл нэг удаагийн удаагийн дур тавилтаар ердөө 5-15мл үрийн шингэн гадагшилдаг. Тэгэхээр тухайн эмэгтэй нэг дор 50 хүний үрийн шингэн ууж байж сая нэг микро шим тэжээлийн хэрэгцээгээ ханганаа гэсэн үг юм. Гэвч энэ яагаад ч байж боломгүй эрээ цээргүй үйлдэл гэдэг нь мэдээж. Бас бэлгийн замын халдварт өвчинүүд амны хөндий салстад ч гэсэн халддаг гэдгийг санах хэрэгтэй. Мөн эсрэгээрээ амны хөндийн өвчлөл жишээ нь хорхойтой шүд, гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу стрептококк нянгийн халдвар эргээд бэлэг эрхтэнээр дамжин өгсөх замын халдвар болж эрэгтэй хүний түрүү булчирхайг үрэвсүүлэх бүрэн боломжтой. Иймд ариун цэвэр, аюулгүй байдлаа бодсон ч тэр үрийн шингэн уух, уулгах гэдэг тийм ч сайхан санаа биш.
Тэгвэл уураг болон илчлэгийн талаар? Үрийн шингэн уухаар таргалах уу гэж зарим эмэгтэйчүүд асуудаг. Үнэндээ цайны халбаганы дайтай үрийн шингэн уугаад жин нэмнэ гэвэл үлгэр. Учир нь нэг удаагийн дур тавилт буюу 5-15мл үрийн шингэнд ойролцоогоор 10-25 калори илчлэг агуулагддаг. Харин 100мл үрийн шингэнд ойролцоогоор 5гр уураг байдаг байна. Тэгэхээр дор хаяж 10 хүний үрийн шингэн ууж байж 5гр буюу ойролцоогоор нэг чанасан өндөг идэхтэй дүйх уураг авч 100-250 калори буюу дунджаар 2 чанасан өндөг идэхтэй дүйх илчлэг авна гэсэн үг юм.
Ингэхээр ойлгомжтой биз. Үрийн шингэн бол яав ч хоол хүнс биш. Үрийн шингэний гол найрлага бол эр бэлгийн эс бас ус юм. Ph 7,5-7,8 хооронд байдаг бага зэрэг шүлтлэг шингэн. Гол зорилго нь бол үр тогтоох зориулалтай шингэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөн үрийн шингэнд ямар нэг даавар агуулагддаггүй. Эрчүүд үрийн шингэнээрээ дамжуулж тестостерон буюу эр даавраа алддаг гэж ойлгодог. Гэвч энэ нь бас л төөрөгдөл юм. Тестостероны тусламжтай үрийн шингэн бүрэлдэж ялгардаг нь үнэн ч гэлээ үрийн шингэнд өөрөө ямар нэг даавар огтхон ч байдаггүй юм.
Үрийн шингэний тухай биднийг төөрөгдүүлдэг хэд хэдэн худал байдаг. Жишээ нь арьсанд хэрэгтэй г.мэт. Харамсалтай нь одоогоор арьсанд сайн гэсэн ганц ч дорвитой батлагдсан судалгаа байхгүй.
Тэгэхээр эрчүүд болон бүсгүйчүүдээ. Хосын харилцаагаа зүгээр л халуун дотно байлгах үүднээс энэ төрлийн бэлгийн харилцаа нь байж болохоос ямар нэг эрүүл мэнд болон сэтгэл зүйн ач холбогдолтой мэт төөрөгдөхгүй байх нь зөв юм. Харин үрийн шингэний амт үнэр, шинж чанар нь тухайн хүний юу идсэнг бас эрүүл мэндийн байдлыг илэрхийлдэг нь үнэн юм.
Гадаад холбоос: https://en.m.wikipedia.org/wiki/Semen
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012
0 Comments