Өөрийгөө өвтгөж таашаал авах сэтгэл зүйн эмгэг.


 Өвдөлтөөс таатай мэдрэмж авна гэхээр хачин санагдаж магадгүй 😬. Гэвч ийм төрлийн сэтгэл зүйн асуудалтай, эмгэгтэй болсон цөөнгүй хүмүүс бидний дунд байдаг. Энэ төрлийн эмгэгийг мазохизм гэж нэрлэдэг.

Мазохизмтэй хүмүүс нь өөрийгөө ямар нэг байдлаар өвтгөх зуршилтай болсон байдаг. Ингэснээр таатай мэдрэмж авах бүүр цаашилбал бэлгийн таашаал ч авдаг.

Бэлгийн мазохизм нь зөвхөн өөрөө өөрийгөө өвтгөөд зогсохгүй бусдад доромжлогдох, зодуулах, хүч хэрэглүүлэх зэргээс таашаал мэдрэхийг эрмэлздэг. Гараа зүсэх сонирхолтой, ямар нэг өвдөлтийг ямар бол гэж мэдрэхийг хүсдэг хүмүүс ч энэ ангилалд хамаарна.

Мэдээж энэ төрлийн хүсэл сонирхлоо ил гаргах хүн цөөн. Ил гаргасан ч ойлгох хүн ховор. Мазохизмтэй болохын гол эрсдэл нь өөрөө өөрийгөө өвтгөж таашаал авахаас үүдэж өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл санаанд хор хохирол учруулах юм.

Мазохизмтэй болох хамгийн том шалтгаан нь ялан дийлэгч биш ялагдагч төрлийн зан чанар. Аливаа зүйлд амархан бууж өгөх, сэтгэл санааны хувьд сул дорой, өөрийгөө хүчгүйгээр мэдэрдэг төрлийн хүмүүс энэ төрлийн эмгэгт автах магадлал өндөртэй байдаг. Өөрөөр хэлбэл нэгэнт тэмцэх, ялан дийлэхийн амтыг мэдрэхгүй байгаа хүн ялагдал, дийлдэлт, өвдөлтөөсөө хэрхэн таатай мэдрэмж авах арга замаа сүвэгчилж эхэлдэг.

Мазохизмтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, шууд энэ хандлагаа боль гэж хэлэх нь үр дүнгүй. Хамгийн гол нь эдгээр хүмүүсийг ойлгож ярилцах ба өөрийгөө өвтгөх зан үйл нь эрүүл мэнд сэтгэл санаагаа хэрхэн гэмтээж болох тухай ухааруулах чухал юм.

Өөрийгөө өвтгөх эмгэгээс салах хамгийн үр дүнтэй үйлдэл бол ялагч болох. Жижигхэн зүйлд ч ялах, хийж бүтээх. Өөртөө итгэх. Ялах сэтгэхүйтэй болсноор энэ эмгэгээс ангижрахаас гадна цаашид өртөхөөс сэргийлэгдэнэ.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments