Яагаад бэлгийн сэдэлтэй үг хэлээр хараал урсгадаг вэ?


Янхан, гичий ... зэрэг бүдүүлэг хараалын үгсийг чөлөөтэй урсгадаг хүнийг та нийгэм дээр цөөнгүй харж байсан байх. Тэгвэл бусдыг доромжилдог хараал урсгадаг, тэр дундаа бэлгийн сэдэлтэй үг хэлээр хараадаг хүмүүсийн зан төлөв дараах шалтгаантай байдаг. 

Нэг төрлийн эзэн боолын бэлгийн харилцааг хүсэмжилдэг Hardcore төрлийн хүмүүс. Байж болох хамгийн эерэг өнцгөөс нь дүгнэвэл энэ төрлийн хүмүүс нь нийгэм дээр эсрэг хүйснийхээ хүн рүү бэлгийн сэдэлтэй үгээр хараалыг зориуд урсгадаг. Ингэхдээ нөгөөх хүнд нь таалагдана гэж итгэдэг. Тэр ч бүү хэл эхнэр/нөхөр хамтрагчтайгаа ч бэлгийн харилцаанд орохдоо хамтрагчаа ёс бус үгээр харааж доромжилж хийх хандлагатай болчихсон байдаг. 

Гэвч бодит байдал тэдний харж байгаа мэдэрч байгаа өнцөг шиг байдаггүй. Ихэнх хүн бэлгийн сэдлээр доромжлуулж таашаал авахгүй нь мэдээж. Маш цөөхөн тохиолдолд энэ төрлийн секс буюу BDSM хүсдэг төрлийн хүмүүс байх нь байдаг. Энэ төрлийн хүмүүс нь өөрийн гаргаж буй бүдүүлэг үг үйлдэл нь бусдад таалагдахгүй байх магадлал өндөр гэдгийг сайтар ойлгох ёстой. 

Эсвэл ямар ч үед зөвхөн бэлгийн чиг хандлагаар хараал урсгах хандлагатай бол Копролалиа буюу садар самуун үг хэллэгийн синдромтой ч байж болно. Ийм синдромтой хүмүүсийн тархинд өөрийгөө хамгаалахад хамгийн түрүүнд гаргах хандлага нь бэлгийн сэдэлтэй хараалын үгс байдаг. Уур бухимдлаа огтоос өөрийн хяналтгүй гаргаж тэгэхдээ үргэлж л эвгүй ёс бус үг урсгадаг. Энэ төрлийн хүмүүс нийгэм дээр маш сөрөг уур амьсгалыг бүрэлдүүлдэг. 

Гэвч энэ зүйлийн хамгийн том хохирогч нь тухайн хүн өөрөө л байдаг. Учир нь энэ төрлийн хүмүүс ёс суртахуун, сэтгэн бодох чадварын хувьд маш их асуудалд орсон байдаг. Нэг үгээр хэвийн хүн шиг эрүүл ухаанаар дүгнэн бодох чадвар тааруу болчихсон гэсэн үг.

Хэрэв таны ойр дотны хүнд ийм зан төлөвтэй хүн байвал бага дээр нь асуудлыг шийдүүлэхийг зөвлөж байна!

0 Comments