Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх бяцхан зөвлөгөө


 Зөвхөн дан ганц аз жаргалтай байхыг хүсэх нь өрөөсгөл ойлголт. Хэрэв түрхэн зуурын аз жаргалыг ялгаруулах гэвэл маш амархан. Дофаминыг зүй бусаар ялгаруулахад л болно. 

Секс, архи, тамхи, компьютер тоглоом г.мэт. Гэхдээ ингэж хүчлэх нь тухайн зүйлдээ донтохын эхлэл болж урт хугацаандаа хүнийг сэтгэл гутралд оруулдаг. 😎

Харин удаан хугацааны туршид аз жаргалтай байхын гол нууц нь сэтгэл ханамжтай байх явдал юм. Мэдлэг чадвар, тодорхой хэмжээний эд хөрөнгө өөрт шаардлагатай зүйлсийг хүн хүсч мөрөөдөж байх нь зөв ч энэхүү мөрөөдөл нь өөрийнхөө одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх хил зураасыг давж болохгүй гэдгийг сайтар санах хэрэгтэй.

Тэгэхээр шинэ зүйл хүсч мөрөөдөхийн сацуу одоо байгаадаа сэтгэл хангалуун байх, байгаа зүйлдээ талархаж сурах, урт хугацааны туршид санаа сэтгэл амар амгалан байлгах бяцхан нууцыг дэлгэе.

1. Талархлаж сурах, талархлаа бусадтай хуваалц. Амьдрал дээр талархах зүйл маш олон. Сүсэгтэй хүмүүс байгаль эхдээ өргөл өргөж, хангай дэлхийдээ сүсэглэдэг нь зүгээр ч нэг зан үйл биш. Тэдгээр хүмүүс байгаль эх өөрийг нь амьдруулах бүхий л нөөц бололцоогоор хангаж байгааг мэддэг. Амьдралын үнэ цэнээ ойлгодог тул талархаж тэрхүү талархлаа илэрхийлдэг. Зөвхөн байгаль ч гэлтгүй эргэн тойрон юмс бүхэнд та талархаж сурах, талархсанаа илэрхийлэх зэрэг зөв хандлага нь таныг урт хугацаандаа сэтгэл ханамжтай хүн болгож чадна. 

2. Өөрийнхөө амьдралд үнэнч бай. Энэ хорвоод хүн бүр өөрийн замналаар амьдрах эрхтэй. Бас тус тусын хувь заяатай. Хэн нэгний амьдралыг өөрийн амьдралтайгаа жиших хэрэггүй. Танд юу таалагдаж байна, юу илүү үр дүнтэй байна түүгээрээ л яв. Сонголтондоо эзэн бол. Бусдын тогоо руу шагайх нь таныг амьдралдаа сэтгэл хангалуун байлгаж чадахгүй. 

3. Хайртай хүмүүстэйгээ ойр бай. Ганцаараа байх нь зарим асуудлыг шийддэг ч үнэхээр хэн ч үгүй мэт санагдаж байвал та өөрийн хайрладаг эсвэл өөрийг тань хайрладаг хүмүүстэй аль болох ойр байж, ойр ойрхон уулзалдах. Тэдгээр хүмүүстээ анхаарлаа хандуулж илүү их хайрлаарай. Үнэхээр хүнгүйдвэл амьтан тэжээх, байгальдаа илүү ойртох зэрэг аргыг хэрэглээрэй. Энэ таны окситоцин, серотонин зэрэг харилцаанаас үүддэг аз жаргалын тогтвортой дааврыг ялгаруулдаг. 

4. Заавал зорилготой бай. Зорилготой хүн баян, мөрөөдөлтэй хүн баян. Гэхдээ хүрч болохуйц бодитой зорилго. Чухам зорилго л таны амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж одоо байгаа зүйлийнхээ үнэ цэнийг зөв тодорхойлоход хүргэдэг юм шүү. 

5. Энэнээс дор нөхцөл байдал гэж байгаа. Хэрэв та өвддөг бол, хэрэв өртэй бол, эсвэл нийгэмд нэр хүндгүй болсон, эрх чөлөөгүй болсон зэрэг төрөл бүрийн шалтгаантай бол энэнээс дор нөхцөл байдал байхгүй гэж бодож магадгүй. Үнэндээ байгаа. Муухайгаар ярихад таны байгаа байдал таниас хэцүү байгаа хүмүүст мөрөөдөл л байдаг. Ямар ч үнэ цэнэгүй, баялаггүй хүн гэж үгүй. Хараагүй хүн байлаа гэж бодоход гар хөлтэйгээ л байдаг. 

6. Эрүүл мэндийнхээ үзүүлэлтийг мэдэж ав. Эрүүл мэнд бол эрхэм баян. Эрт биеэ оношлуулж өөрийн биеэ ямар хэмжээнд байгааг мэдэх нь та одооноос эрүүл саруул байх боломжтойгоо ойлгоход хүргэнэ. Эрүүл мэнддээ анхаарах нь байгаадаа сэтгэл хангалуун байх хамгийн бодитой шалтгаан. 

7. Хүлээн зөвшөөрөх. Үнэхээр өөрчлөгдөх боломжгүй зүйлсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Жишээ нь нас барсан хүн амь орохгүй, нар баруунаас мандахгүй, улирал солигддогоороо солигддог г.мэт хүний хэзээ ч өөрчилж чадахгүй зүйлс энэ хорвоод маш олон. Зөвхөн учир шалтгааныг ойлгож хүлээн зөвшөөр. Энэ нь таныг байгаадаа сэтгэл хангалуун байх гол түлхүүр болно.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments