Та миний зөв гэж дайрахаасаа өмнө зөвхөн өөрийн явуулсан зурвас, хэлсэн үг, гаргасан хандлага зэргээ бүгдийг нь тов тодорхой цаасанд буулгаарай. Ингэхдээ нөгөө талынхаа хүний үгийг бүр мөсөн хасах ёстой.
Ингээд бичсэн цааснаас өөрийн гаргасан үг үйлдлээ уншихдаа "Энэ бол миний хэлсэн үг биш" гэж бод. Шал өөр хүний үг энэ цаасан дээр бичээстэй байна гэд төсөөл.
Харин өнөөх хүн чинь тэдгээр үгсийг таны өөрийн эсрэг хэлж байна гээд төсөөлөөрэй. Танд ямар мэдрэмж төрж байна? Гомдмоор үг байвал та хүнийг гомдоосон, зөв зохистой үгнүүд байвал та ямар ч буруугүй.
Энэ аргыг ашиглахдаа маш сайн төсөөлж орлуулан бодох ёстой юм шүү. Бусдыг өөрийнхөө оронд тавих, бусдыг өөр шигээ хайрлах, нөгөө хүнийхээ өнцгөөс харна гэдэг бол таны оюун бодлыг тэлж сэтгэл зүйг тань хүчтэй болгох гайхалтай дадал юм шүү!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments