Хүмүүс архинд донтсон хүн гэхээр л гудманд яахаа алдтал уудаг, биеэ авч явах чадваргүй гаарийчдаар төсөөлдөг. Харин өөрсдийн сараас сард бүүр цаашилбал долоогоос долоо хоногийн хооронд зоолттой нэг хусдаг шар айргаа соёлтой хэрэглээ гэж эндүүрэх нь бий.
Шар айраг үйлдвэрлэгчид үргэлж л сайн талыг нь сурталчилж байдаг. Сайн тал ч гэж ер нь бол өчүүхэн төдий л сайн нөлөөг нь дэвэргэн сурталчилдаг гэх юм уу? Гэвч өчүүхэн тэр сайн талын ард маш олон сөрөг үр дагавар дагуулж байдгийг санаарай.
Тэгвэл хувхай хар пивочин болсныг чинь илтгэх хэд хэдэн содон шинжийг хэлье. Хэрэв та шар айраг тогтмол хэрэглэдэг бол хэвийн үедээ ч сэтгэл санаагаар амархан унах, санаа алдах, булчин масс алдах (эрчүүдэд), хөдөлгөөний идэвхгүй болох, буйдантай найзлах маягтай, хэвлийн тойрог нь нэмэгдсэн, эмэгтэйлэг хөх ургах, ааштай болох зэрэг зан ааш, сэтгэл зүй, бие мах бодид дараах өөрчлөлтүүд илэрч байвал та хувхай хар пивочин болсон гэхэд хэлсдэхгүй.
Ингээд шар айрагны гашуун бөгөөд үнэн хэд хэдэн сөрөг үр дүнгийн талаар дурдъя.
1. Шар айраг их уудаг хүмүүс том гэдэстэй болдог. Энэ үнэн. Том гэдэс гүзээ гэдэг бол яав ч сайн зүйл биш. Эрүүл мэндийн гол дайсан юм. Тэгвэл яагаад шар айраг хэвлийн тойргийг нэмээд, өөхлөөд үүсгээд байна вэ? Шар айрагны гол найрлага болох зөрөг цэцгэнд фитоэстроген буюу эм даавар болох эстроген даавартай тун ойролцоо нэгдэл агуулагддаг. Ингэснээр шар айраг нь хүний биед ороод тестостерон буюу эр дааврыг дарангуйлж эм дааврыг нэмэгдүүлдэг юм. Нэгэнт дааврын тэнцэл үгүй болсноор хэвий байсан гэдэс нэмэгдэж, өөх булчингийн харьцаа алдагдаж, бэлгийн сулрал хүртэл үүсгэдэг юм.
2. Шар айраг эрсдийг гадагшлуулдаг. Шар айраг уух үед ойр ойрхон шээс хүрч байгааг анзаарч байгаа биз? Үйлдвэрлэгчид нь бол бөөрний чулуутай болохоос сэргийлнэ, хаван хөөнө гэх мэтчилсэн далд сурталчилгаа явуулж л байдаг. Гэвч бидний биед микро шим тэжээл болох эрдэс чухал үүрэг гүйцэтгэдэг. Чанартай хоол хүнснээс арай гэж олж авсан биед хэрэгтэй эрдсээ зүгээр л нэг шар айргаар туулгачихмааргүй л байгаа биздээ?
3. Бэлгийн харилцааны мэдрэмж буурдаг. Шар айраг ихээр хэрэглээд бэлгийн харилцаанд орох нь тийм ч таатай санаа биш. Бэлэг эрхтэн дутуу хөвчрөх, бэлэг эрхтэний мэдрэмж буух, дур тавихгүй байх, огтхон ч таашаалгүй секс гээд дур гутсан мэдрэмжийг л авах болно.
4. Шар айраг бол архидалтын суурь шат. Архинд орсон хүмүүс ер нь шууд л архи уугаад эхлэх нь ховор. Бага багаар. Тэр дундаа шар айрагнаас эхэлж гараагаа тавьсан нь их. Анх 5% алкахолтой шар айраг уугаад л согтолт өгдөг байсан бол хүний биеийн дасан зохицох чадвар биеийн эсэргүүцлээс үүдээд сүүлдээ хэд хэдийг ууж эхлэнэ. Эцэст нь бага алкахолтой пиво нь хангалттай согтох мэдрэмжийг өгөхөө больсноор илүү хатуу юм нэхэж эхэлдэг.
5. Зохиомол сэтгэл гутрал. Хэвийн үедээ ч сэтгэл санаагаар амархан уначих гээд байдаг болсон уу? Шар айраг уугаад тодорхой хэмжээнд согтож халж эхлэхэд хүний биед эндорфин, дофамин, окситоцин болон серотонин зэрэг хайр дурлал аз жаргалын дааврууд огцом ялгардаг. Өөрөөр хэлбэл аз жаргалын дааврыг байгалийн аргаар бодит шалтгаанаар бус согтолтоор хиймлээр ялгаруулж байгаа юм. Ингэж хиймлээр ялгаруулсан аз жаргал дараа нь нөгөөх муу зуршлаа ойр ойрхон нэхнэ. Дахиад хэрэглэсэн ч анхны сэтгэл ханамж, аз жаргал догдлолоо нэг л гүйцэж өгөхгүй. Тэгсээр ойр ойрхон хэрэглэж ханамжаа шаарддаг. Харин хэрэглээгүй үед юу ч болоогүй байхад сэтгэлээр унах хандлагатай болчихдог. Үүнийг зохиомол сэтгэл гутрал гэнэ. Өмнө нь аз жаргал өгч байсан зүйл нь одоо зөвхөн сэтгэл гутралаас л хамгаалах хэвийн процес болжээ. Архинд донтсон хүмүүс архинаас гарч чаддаггүйн шалтгаан нь зохиомол сэтгэл гутралаас айдаг.
За тэгээд бэлгийн сулралтай, тестостерон дааврын хомсдолтой, эмэгтэйлэг шинж, бүдүүн том гэдэс, зан ааш тогтворгүй, зохиомол сэтгэл гутрал зэрэг таагүй үр дүнг хүсч байвал уугаад байждээ.
Хувхай хар пивочин найзуудаа шууд уншуулаарай 😛
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments