Өвлийн сэтгэл гутрал гэж юу вэ?


 Намар болохоор хүмүүсийн сэтгэл гунигт автаж, хайр дурлал гунигийн шүлгүүд хөвөрдөг нь зүгээр ч нэг зохиомол зүйл биш юмаа. Намар бол өвөл болохын дохио. Улиралын шинж чанартай сэтгэл гутрал гэж байдаг. Үүнийг SAD гэж нэрлэдэг. Тэр дундаа өвлийн сэтгэл гутрал маш түгээмэл.

Цаг агаарын өөрчлөлт, нарны гэрэл багасах, даарч хөрөх, харанхуй хүйтэн мэдрэмж гээд энэ бүхэн өвлийн сэтгэл гутралд оруулдаг. Саяхныг хүртэл өвлийн сэтгэл гутралтай хүмүүсийг дооглох дорд үзэх худлаа эморч байна өнгө аяс байсаар ирсэн. Гэвч энэ нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд хэнд ч тохиолдож болдог эмгэг юм.

Хамгийн гол нь өвөл гэдэг улирал нь нарны тусгал багасаж өдөр маш богино болдогт байгаа. Ингэснээр хүн нарнаас авах D витаминаар дутагдаж эхэлнэ. D витамины дутагдал нь сэтгэл санаанд ч нөлөөлдөг бөгөөд өвлийн улиралд хүн D-н дутагдалд маш их ордог. Гэхдээ энэ нь бас голлох хүчин зүйл бишээ.

Нар гэдэг нь өөрөө байгалийн гэрэл. Энэхүү гэрэл нь хүнийг сэргэг байхад тусладаг. Харин харанхуй үед мелатонин даавар ялгарч хүн нойрмоглож эхлэдэг. Гэвч хүмүүс өвлийн улиралд эрт харанхуй болсон ч эрт унтана гэсэн ойлголт байдаггүйн дээр цэнхэр гэрлийн нөлөө буюу утас, компьютер зэргийг маш их ширтэж гэрлийн чийдэнгийн тусламжтай гэрэлтэй байснаар байгалиасаа эрт амрах ёстой цагийг хороож улам ядаргаанд ордог. Өөрөөр хэлбэл хүний биологийн цаганд цаанаасаа өөрчлөлт орсоор байтал амьдралын хэв маяг нь өөрчлөгддөггүй нь энэ эрсдлийг дагуулдаг. Хэрэв нарны гэрэл туссаар байвал хүнд мелатонин тэнцвэртэй ялгарч нойрмоглох ядрах мэдрэмж харьцангуй бага байна.

Мөн нарны гэрэл нь серотонин буюу энгийн үгээр хэлбэл хүний аз жаргалыг мэдрэхэд тусладаг дааврыг зохицуулдаг бөгөөд өвөл нарны тусгал муудсанаар энэхүү даавар доод түвшиндээ хүрч өвлийн улиралд урам зориг мэдрэх нь бага болдог. Цаашлаад ийм мэдрэмжийг дахин дахин мэдрээд ирэхээр өвөл болохын өмнөөс л түгшиж, стрестэж улам бүүр өөртөө дарамт учруулдаг байна.

Бас нэгэн сонирхолтой судалгаагаар хүн анхнаасаа бусад амьтантай адил үсэрхэг, нүцгэн биеэрээ өвлийг даван туулах чадвартай амьтан биш. Ямар нэг байдлаар ичдэг амьтантай төстэй бөгөөд нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлагаар өвлийн цагаар зузаан хувцас өмсөж гадаад орчинтойгоо харьцдаг. Энэ нь анхнаасаа зохих ёсгүй улиралдаа даарч хөрөн барин гадагш гарахад кортизол буюу стресийн даавар маш ихээр ялгардаг. Мөн дотроосоо өөрийгөө хөлдчихвий, өвдчихвий гэдэг дохиог авч байдаг тул тайван аз жаргалтай мэдрэмжийг авах нь тун бага байдаг байна. Энгийн үгээр бол таны бие амьд мэнд гарахын тулд тэмцэж эрч энергээ хүйтний эсрэг зарцуулж байдаг гэсэн үг юм.

Даарах хөрөх, нарны тусгал бага мэдрэх, дээр нь манайх шиг утаатай хотод бол өвлийн сэтгэл гутралд орох магадлал маш өндөр. Өвлийн сэтгэл гутралаас гарахад тусладаг эм, эмчилгээнүүд байдаг ч байгалиар нь өөрийгөө сэргээх хамгийн боломжит эрүүл бөгөөд үр дүнтэй арга нь өвөл нар хамгийн дээр гарсан цагт, тогтуун өдөр дулаан хувцаслаад цэвэр агаар амьсгалан нарны гэрэл өөд харан илчийг нь мэдрэх, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийх, эрт унтаж амрах бүүр цаашилбал олон өнгийн гэрэл харч сэтгэлээ баясгах.

Шинэ жилийн баяраар яагаад тийм олон өнгийн гэрэл асаадаг вэ? Энэ бол өвлийн сэтгэл гутралаас гарах маш том эмчилгээ. Олон өнгийн гэрлийн чимэглэл нь нарны тусгалыг гүйцэхгүй ч хүний сэтгэлд эерэг нөлөө үзүүлдэг.

Өвлийн сэтгэл гутралаас өөрсдийгөө хамгаалцгаая!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments