Яагаад шинэ он, шинэ долоо хоног, шинэ сар эхлэх үеэр бүх зүйлийг шинээр эхлэж болохоор юм шиг санагддаг вэ гэхээр өнөөдрийн бэрхшээлээ хойшлуулах, өөрийгөө тайвшруулах, ирээдүйдээ хоосон итгүүлэх зэрэг нь хүний Дофамин буюу хүчтэй аз жаргалын дааврыг хуурч ялгаруулдагт байгаа юм.
Яг цаг нь болохоор төсөөлсөн итгэснээс өөр байх үед хүчтэй ялгарсан ДОФАМИН огцом унаж, итгэл алдарч сэтгэлээр унах гутрах том шалтгаан болдог. Тэгэхээр өнөөдөр таны ирээдүйдээ тавих хийсвэр мөрөөдөл амлалт өнөөдөр сайхан мэдрэмж төрүүлж байж болох ч яг тэр амласан цагтаа очихдоо сэтгэл гутралд автах эрсдэл хүлээж байдаг.
Харин бид шинэ он шинэ хүн г.мэт зорилго тавьж ирээдүйд юу болохыг таашгүй хэр нь ирээдүйдээ хамаг ачааг үүрүүлэхийн оронд өнөөдөртөө юу хийж чадах вэ гэдэгтээ төвлөрөх нь илүү үр дүнтэй. Магадгүй та шинэ он гарахад ердөө ганцхан хоног үлдчихээд байхад юу хийж амжуулах вэ? гэж бодож байж болох юм.
Гэсэн ч танд 24 цагийн дотор хийж чадах, амьдралдаа томоохон өөрчлөлт гаргаж чадах хангалттай зүйлс байгаа. Энэ бол хаях ухаан. Шинэ зүйлийг олж авахад 24 цаг хангалтгүй байж болно. Харин хаяхад бол хангалттай хугацаа юм.
Бид шинэ оноос өмнө юуг хаяж болох вэ? Шинэ онд шинэ хүн болохдоо та дараах зүйлсийг сэтгэлээсээ хаясан байх хэрэгтэй.
Гомдол харуусал. Болоод өнгөрсөн зүйлийг болсон цагт нь л үлдээ. 24 цагт сэтгэл онгойх бүрэн боломжтой.
Уур уцаар. Уур хүний тархинд 30 минутаас дээш үргэлжлэх боломжгүй. Иймд хэн нэгэнд уурласан бол одоо зогсоож болно.
Хэрэггүй бодол. Цаг үрсэн хий дэмий бодлууд таныг шинэ онд чинь шинэ хүн байлгаж чадахгүй.
Атаархал. Бусдад биш өөртөө төвлөр. Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Таны зам мөр ганцхан таных гэдгийг сана.
Хов жив. Хэнд ч хэрэггүй хов жив хөөх цаг чинь дууссан. Шинэ амжилттай хүн хов жив хоёр яагаад ч цугтаа оршихгүй.
Донтолт. Хэрэггүй муу зуршлаа одоо л хая. Шинэ оныг өөртөө бага ачаатай угт. Одоо донтолтоосоо салбал ирээдүй чинь чамд баярлалаа гэх болно. Харин маргаашд даатгавал ирээдүй чинь өнгөрснөө зүхнэ.
Хийж бүтээх айдас. Айдсын цаана айдас байдаггүй. Хийж бүтээх гэж л байгаа бол эхлээд айдсаа хая.
Ингээд л болоо. Танд амжилт хүсье.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments