Эрчүүд хэр их эр бэлгийн эс хадгалж чадах вэ?


 Эр хүний эр бэлгийн эс төмсгөнд хадгалагдаж гадагшлах шаардлагатай үедээ түрүү булчирхайнд боловсрогдон үрийн шингэн болж гадагшилдаг. Нас биед хүрсэн залуу эр хүн өдөр бүр дур тавих боломжтой. 😎

Гэхдээ хэрэв огт үрийн шингэнээ гадагшлуулахгүй өөрөөр хэлбэл эр бэлгийн эсийг гадагшлуулахгүй бол яах вэ? Хэр удаан өөрийн биедээ хадгалах боломжтой вэ? Мөн ийнхүү удсанаар сэтгэл санаанд хэрхэн нөлөөлдөг вэ? гэх зэрэг  сонирхолтой асуултын хариултыг мэдэж авцгаая!

Төмсөг бол эр бэлгийн эсийн үйлдвэр гэж ойлгож болно. Ямар ч үйлдвэрт хангалттай хэмжээний бүтээгдэхүүн бий болсон бол түүнийг борлуулах зайлшгүй шаардлага гарна.

Учир нь борлуулагдахгүй бол дараагийх үйлдвэрлэгдэхэд саад учрахаас гадна тухайн үйлдвэрийн багтаамж дүүрэх үед албан бусаар ч хамаагүй борлуулаад бүтээгдэхүүнээ гаргахгүй бол болохгүй. Өөрөөр хэлбэл бэлгийн харилцаагаар бус гар хангалга, нойтон зүүд, хэт тачаадах үед өөрөөрөө ялгарах г.мэтээр. Гэсэн ч энэ албан бус борлуулалт нь төдийлөн хангалттай бус. 

Энэ процес нь ойролцоогоор 64 хоног үргэлжилдэг гэж үздэг. Хүн хүний бие организм, нас, эрүүл мэндээс хамаарч харилцан адилгүй ч дунджаар 64 хоног /хүн, хүний онцлогоос хамааран өөр өөр байна/ үрийн шингэнээ гадагшлуулахгүй удахад эрэгтэй хүний төмсөг эр бэлгийн эсийн тооны дээд цэгтээ хүрч гадагшлуулах зайлшгүй шаардлагатай тулгардаг. 

Энэ үеэр нийт 8 тэрбум эр бэлгийн эс төмсгөнд үйлдвэрлэгдэж гадагшилхад бэлэн болсон байна. Тэгэхээр хамгийн гол нь энэ үед эрчүүдийн хувьд бэлгийн дээд дур хүсэлдээ хүрдэг бөгөөд сэтгэл санааны хувьд ч ихээхэн тогтворгүй талдаа болдог. 

Бид нар ихэвчлэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үе, жирэмсний үе, жирэмсний дараах үе дааврын өөрчлөлтүүд г.мэт асуудлыг сайн мэддэг ч эрчүүдийн энэ хэцүүхэн мөчлөгийг ойлгох нь цөөн. 

Нас биед хүрсэн эрчүүд үрийн шингэнээ гадагшлуулахгүй 2 сар гаран болсоноор бэлгийн дур хүсэл нь өөрийгөө барихад ч хүндрэлтэй болгодог ба ингэснээр ганц бие эрчүүд секс тоглоом хэрэглэх, биеэ үнэлэгч авах, гадуур дотуур шоудах г.мэт хандлага гаргадаг.

Энэ нь огтоос гаж эсвэл садар самуун явдалтай хэрэг биш ба гагцхүү эрчүүдийн хувьд зайлшгүй байгалиас заяагдсан хэрэгцээ шаардлага нь гэж ойлгож болно. Хэрэв эмэгтэйчүүд нөхрийнхөө дур хүслийг үл тоомсорлосоор байвал энэ байгалийн хэрэгцээ шаардлагаа өөр зүйл дээр гүйцэлдүүлбэл аль болох зөвөөр хүлээж авах нь чухал.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

#эрчүүд #эр #бэлгийн #эс

0 Comments