Архи, согтууруулах ундаа сэтгэлийг хэрхэн гэмтээдэг вэ?


 Зөвхөн согтууруулах ундаанаас улбаатай сэтгэл гутрал гэдэг бүүр тусдаа эмгэг бий болжээ. Анзаарсан бол архи их уудаг хүн эрүүлдээ ч биеэ авч явах чадвар нь тааруу, ухамсрын хувьд дорой, нийгмийн хэм хэмжээнд захирагдах дургүй, үүрэг хариуцлагаа умартсан нэг л тийм сонин болчихсон байдаг шүү дээ.

Архи нь хүний эрүүл мэндийг муутгахаас гадна сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж байдаг юм. Архинаас гарахын тухайд хамгийн түрүүнд тухайн хүний сэтгэл зүйг эмчлэх хэрэгтэй. Алкахолны төрлийн зүйл анх хэрэглэж эхлэхэд, хүн хүний бие харилцан адилгүй ч хэсэг уусны дараагаар согтож эхэлдэг.

Согтоно гэдэг нь хүний бие тодорхой хэмжээнд хордож, мэдрэлийн эсүүд удаан ажиллаж, тархинд мэдээллийг удаан зөөвөрлөж эхлэх үе юм. Энэ үед хүний мэдрэлийн эс удаашраад эхлэхээр хүссэн хүсээгүй стресний түвшин буурч, тайвшрах цаашлаад богино хугацаанд урам зориг орсон мэт хуурамч таатай мэдрэмжийг өгдөг. Уг нь бол нэгэнт уусан бол яг ингээд эхлэх үеэрээ уухаа зогсоочих хэрэгтэй юм.

Гэвч тэгдэггүй. Тэрхүү мэдрэмжийг илүү их мэдрэхийн тулд дахин нэмж уудаг. Харин энэ үед жинхэнэ архины ид шид гарч эхэлнэ. Илүү таатай мэдрэмж бус илүү төвөгтэй, илүү гомдол харуусал, уур уцаар, муу зан авир гарч ичих хэм хэмжээ ёс зүй алга болдог. Нэг үгээр бол хэт согтож хордсоноор тархи маш бага хувьтай ажиллаж эхэлнэ. Хүний юу хийх ёстой, юу хийх ёсгүйг тархи л удирдаж байдаг атал тэрхүү ухаалаг удирдагчаа түр хугацаанд унтуулчихаар хүний биед чөтгөр шүглэсэн мэт л өөрчлөлт өгнө.

Урт хугацаандаа тархины ажиллах чадварыг муутгаж, ой санамж тааруу болох, сэтгэл зүйн зохиомол гутрал, аз жаргалын дааврын дутагдал гээд хүний эрүүлээр харах бүх л чадварыг үгүй хийдэг юм. Согтох үед дофамин даавар хүчээр ялгарч хиймлээр аз жаргалын мэдрэмжийг төрүүлснээр дараа дараагийн удаа архинаас бүрэн хамааралтай болж, архиа зогсоовол хэвийн үеэсээ ч илүү сэтгэлийн гүн шанлалд орох сэтгэлийн өвдөлтийг мэдэрдэг. Иймд хүмүүс сэтгэл гутралд орохоос айдсаас болж архинаас гарч чаддаггүй.

Мөн эхэн шатандаа өөрсдийгөө архины хамааралгүй, соёлтой хэрэглээтэй гэж өмөөрч дараа шат руугаа ордог. Үнэндээ архины хамааралгүй хүн гэдэг бол уусан ч дараагийн уултыг хүсэмжилдэггүй, уухгүй ядаж нэг жил болж чаддаг жил болоод уусан ч дахин нэхэгдэж уухыг эрмэлздэггүй зүгээр л өөрийн сонголтоор уусан шигээ өөрийн сонголтоор уухгүй байж чадах чадвартай хүнийг л архины хамааралгүй хүн гэнэ.

Бага дээр нь мэргэжлийн хүнд хандвал ирээдүйд учрах том эрсдлээс бүрэн сэргийлэх боломжтой!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments