Хүн амьдралдаа хоёр л сонголтыг зөв хийчихвэл сэтгэл ханамжийнхаа 80 хувийг эерэг тал руу нь эргүүлчихлээ гэж ойлгож болно. Эхнийх нь хань ижил хоёр дахь нь ажил мэргэжил. Маш олон оюутнууд хичээлдээ ямар ч идэвх, сонирхолгүй хий дэмий төлбөр төлөн цаг хугацаа элээн сурсан нэр зүүж байна. Энэ бүхний гор нь сурах мэргэжлээ урьдаас судлаж мэдээгүй, өөрийгөө таниагүй, сонголтоо буруу хийснээс эхтэй.
Ер мэргэжлээ сонгохын тулд та хоёр зүйлийг маш сайн судлах хэрэгтэй. Нэгт нь өөрийгөө судлах.
Би юунд дуртай вэ? Юуг хоббирч хийж чадах вэ? Юуг тултал нь хийхийг хүсдэг вэ? Би юунд дургүй вэ? Би ямар нөхцөлд ажиллаж чадахгүй вэ? Би ямар орчин хүсдэг вэ? Би хэн юм бэ? эдгээр долоон асуултанд маш гаргацтай хариулж өөрийгөө бодитоор хар. Хүн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Ихэвчлэн хүмүүс дур сонирхол танин мэдэхүйн үүднээс мэргэжлээ сонгочихдог. Үүний хамгийн том алдаа нь мэргэжлийг бол хүн хичээж сурч байгаад эзэмшчихэж болно. Үүний дараа ажлын байр гэж нэг юм байгаа. Гэтэл хувийн онцлогтой нь тохирохгүй ажлын нөхцөл, шаардлага, соёл хүлээдэг газруудад л таны мэргэжил хүлээж байвал яах вэ?
Өөрийн онцлогоо маш сайн мэдрэх хэрэгтэй. Жишээ нь эрүүл мэндийн танин мэдэхүйн хүсэл сонирхолтой байлаа гээд шууд эмч болъё гээд сонгочихдог. Тэгвэл таны онцлог эмнэлэгийн салбарт тохирох уу? Цаг наргүй эсвэл ээлжээр бодит өвчтөнтэй үргэлж тулж ажиллах сэтгэл зүй байна уу? гэдгээ мэдэх хэрэгтэй юм. Хэрэв тийм сэтгэл зүйгүй бол эрүүл мэндийн сонирхлоо шууд эмч болно гэж ойлгож болохгүй шүү дээ.
Тэгэхээр хоёр дахь судлах зүйл нь мэргэжил цаашлаад ажил.
Өөрийгөө тодорхой хэмжээнд судлаж мэдсэн бол одоо ямар ажлыг насаараа хийсэн ч залхахгүй вэ? Ямар мэргэжил намайг өдөөх вэ? Ямар ажил яг миний байх ёстой газар вэ? гэдгээ судлах хэрэгтэй. Үүнд таны мэдэхгүй ажил мэргэжил ч байж болно. Жишээ нь IT-н сонирхолгүй бараг дуулаа ч үгүй байлаа гэж бодоход боломжийн логик сэтгэлгээтэй, чимээгүй орчинд төвлөрч юм хийх дуртай, чөлөөт сэтгэлгээ шинийг санаачлагч, зан төлвийн хувьд дотогшоо төрлийн хүн програмистаар сурч эхэлхэд яваандаа хорхойшоод амтанд нь орсон тохиолдол цөөнгүй. Тэгэхээр тухайн ажил мэргэжлийн онцлогт ямар мөн чанартай хүн тохирдог вэ? гэдгийг олж мэдэх.
Мэргэжил сонгох нас нь ихэвчлэн 17-20 хооронд байдаг тул залуу хүүхдүүд бүрэн судлаагүйгээс буруу сонголт хийх нь элбэг. Нэгэнт сонголтоо хийж мэдэхгүй байгаа бол эцэг эхийн шахалтаар их дээд сургуульд орох гэж яарсны хэрэггүй. Тэр хугацаандаа хэл сурах нь хамгийн зөв сонголт. Бас ойр зуурын ажил хийж үзэх гэх мэт өөрийгөө илүү таньж мэдэхэд цаг зарцуулаарай. Сонголтоо хийхгүй азнах нь таны амьдралын 1-2 жил л байдаг бол буруу сонголт хийх нь дор хаяж 4 жил цаашлаад хэдэн ч жил таны амьдралаас хороож болдог.
Эцэст нь та мэргэжлээ сонгохдоо бусдын жишгээр бус яг өөрийгөө бүрэн дүүрэн сонсож шийдвэрээ гаргаарай. Мэргэжил бүхэн сайхан. Хүн бүр удирдах албан тушаалтан болох албагүй гэдгийг санаарай.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments