Амиа хорлож болохгүй яагаад гэвэл?


 Найдваргүй. цөхрөлийн манан дундуур мөлхөж явахад ирээдүйд юу болохыг төсөөлөхөд ч хэцүү байдаг. Хүн бие махбодийн болон сэтгэл санааны өвдөлтөө зогсоохын тулд чадах бүхнээ л хийхийг хүсдэг. Гэвч нөхцөл байдлыг сайжруулах ямар нэгэн тодорхой арга замыг олж харахгүй бол амиа хорлох нь тайвшрах цорын ганц арга зам мэт санагдаж магадгүй юм.

Өвдөхөө болихыг хүссэндээ амиа хорлох тухай ихэнх хүмүүс л бодож байсан. Ийм зүйл бодох нь ухамсар чинь асуудлаас ангижрах гарц хайж буй хэвийн үзэгдэл гэж ойлгож болно. Тэгвэл яагаад амиа хорлож болохгүй гэж?

"Чамд амьдрах маш их шалтгаан байна" "Маргааш бол шинэ өдөр" "Бүхнийг март" бла2 эдгээр үгс сэтгэцийн эрүүл мэндийн хямралд автсан хүнд ямар ч утгагүй, чихэнд наалдацгүй, хоосон санагддагийг ч мэдэж байна. Харин хамгийн гол нь танд төрж буй энэ мэдрэмж таны төсөөлж байгаа шиг үнэн биш гэдгийг л ойлгоорой.


АМИА ХОРЛОЖ БОЛОХГҮЙ. ЯАГААД ГЭВЭЛ?

1. Ямар ч шалтгаан байсан таны даах ачаа мөн болоод л танд эдгээр зүйл тохиолдсон. Энэнээс илүү хүч гарах нь тодорхой хүчтэй хүмүүс өөртөө итгэхгүй амиа хорлодог нь харамсалтай. Амиа хорлох нь өвдөлтөөс ангижрах шийдэл биш. Зугтаах шийдэл. Зугтаах нь маш олон өөр зүйлсийг золионд нь төлж байдаг.

2. Та үхсэн ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Асуудал чинь таньтай холбоотой бүх хүнд хуваарилагдаад үлдэнэ. Ард үлдэх хүмүүс чинь ч бас санаа амар тайван амьдрах эрхтэй. Өөрт байгаа хайраа түгээ. Бусдыг өрөвдөж хайрладаг хүн амиа хорлох гэж оролдохгүй. Та ганцаараа амар амгаланг хүсээд ийм зүйл хийх нь хэтэрхий хувиа бодсон харгис үйлдэл биш гэж үү?

3. Хэрэв хүрээлэлгүй, орчлонд гав ганцаараа нэгэн бол жам ёсны үхлээс өмнө амьдралд юу ч эцсийх биш гэдгийг санаарай. Хорвоо ертөнцөд гоё сайхан зүйлс, таны сэтгэлийг цэцэглүүлэх хүн өч төчнөөн байхад юу ч үзээгүй, юу ч мэдэхгүй амиа хорлох нь яг юу руу яарч байгаа шалтгаан бэ? Тайвшрал уу? Тэгвэл энэ амьдралд таны үхлийн тухай бодож байгаа тайвшралаас давсан аз жаргал хүлээж байвал яах вэ? Өнөөдөр амьсгалж байвал, үхчихээгүй сэрсэн бол та амьдрах ёстой л гэсэн үг шүү дээ. Таны хүссэн мэдрэмж үхэлд байгааг хэн ч батлаагүй. Бас таны хүссэн зүйл үхлээс өөр сонголт байдаг.

4. Боломжгүй зүйл гэж байдаг. Шалтгаангүй зүйл гэж байдаггүй. Шалтгааныг нээж чадвал тохирсон боломжийг бий болгож болно. Асуудалтай нүүр тулж яг юунаас болж амиа хорлох гэж байгаагаа илүү сайн тодорхой болго. Шалтгаан гарц гаргалгаагаа хүнтэй ярилц. Мэргэжлийн сэтгэл зүйч, эсвэл тухайн асуудлыг шийдэж чадах хэмжээний ухаалаг хүнийг олж уулз. Та олж харахгүй байж болох ч тэдгээр хүмүүс таны боломжуудыг олж харж болно. Боломжоо олж харсан бол үхэх нь ямар ч утгагүй сонголт болж үлдэнэ.

5. Хэн нэгэн таны амьдралд тусалж чадах ч эргүүлж чадахгүй. Тусламж хүсэх нь зөв. Харин туслалцаагаа авсан бол амьдралаа эргүүлэх хичээл зүтгэлээ заавал гарга. Өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан тэнэг ч хамаагүй мөрөөдөл хүслээ одоо хийх гэж үзэж яагаад болохгүй гэж? Заавал тэгж амьдар ингэж амьдар гэж хэн ч номлоогүй. Бусдын хайрцганд хайрцаглагдчихаад амьдралаа сүйрүүлэх гэж байгаа юм биш биз?

6. Алдаа таныг тодорхойлох албагүй. Та ямар ч алдаа хийсэн байж болно. Алдаа болохгүй зүйлийг сануулдаг санамж болохоос таныг хэн ч биш болгох зорилго агуулаагүй. Өөрийгөө уучил. Амиа хорлох нь алдаагаа цайруулах, алдааг үгүй хийж байгаа хэрэг биш шүү. Алдаагаа засаарай л гэж амьдарсаар байгаагаа сана.

7. Эрүүл бус сэтгэл зүй. Хэн нэгнээс болж шаналж эцэс төгсгөлдөө амиа хорлох гэж байвал та анхнаасаа жижиг асуудал дээр ч эрүүл бус сэтгэл зүйтэй хандсаных. Үнэндээ бусдаас шалтгаалж амьдрах нь хайр биш юм. Бусдаас хамаарах буруу дадал суулгаснаас тэрхүү дадал нь эцэс төгсгөлдөө маш их өвдөлтийг мэдрүүлдэг. Сэтгэлгээгээ, харах өнцөгөө өөрчилхөд л бусдаас шалтгаалж үхэх тухай нь инээдтэй асуудал болж хувирдаг.

8. Цаг хугацааг азна. Ямар ч зүйл цаг хугацааны эрхээр өөрчлөгддөг. Мөнх зүйл гэж үгүй. Таны үхэх тухай бодол ч ялгаагүй. Сэтгэцийн хямралд орсон хүмүүсийн хувьд өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж цаг хугацаа улиран одох тусам өнөөх хямдрал нь эдгэрсэн байдаг. Хүн ханиад хүрээд цаг хугацааны эрхээр эдгэрдэг шиг хүний тархи ч бас өөрийгөө тайвшруулах гэж оролдож байдаг юм. Зүгээр л тархиндаа цаг хугацааг өг. Магадгүй шалтгаанаа тодруулж мэдэхгүй, шийдлээ олохгүй, хүнтэй хуваалцаж чадахгүй, яах учраа ч олохгүй байгаа хүнд цаг хугацаа л хэрэгтэй байдаг.

9. Хэрэв та шүтлэгтэй бол үхлийн дараа ч амьдрал хүлээж байдаг. Бидний махан бие түр зуурын хувцас. Амиа хорлох нь хүн алсантай агаар нэг ба амиа хороон үхсэний дараа муу үйлийн үр улам бүүр зузаарч зовлонг гэтлэх биш бүүр ч их зовлонг нэмж эдэлнэ гэж үздэг. Харин шүтлэггүй бол үхсэний дараа тайвшралыг мэдэрдэг, өвчнөөс салдаг, мөнх нойрсдог гэж хэн ч амлалт өгөөгүй гэдгийг санаарай.

10. Би үзлээ багасгаад үзээрэй. Хамаг зовлонгийн эх үүсвэл би үзлээс үүдэлтэй. "Би ингээд байна, тэгээд байна би би би..." хэзээ ч дуусахгүй БИ таныг нэг л өдөр хорлож мэднэ. Хэрэв би биш ядаж бид гэдэг болчихвол хэн ч амиа хорлохгүй шүү дээ!

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: � 86092012

0 Comments