Эрчүүдийн цэвэршилт


 Эр хүнийг эрч хүчтэй байлгадаг тестостерон даавар нас явах тусам бага багаар буурч байдаг. Ингэснээр дагаад бэлгийн дур хүсэл ч багасдаг. Эрчүүд ойролцоогоор 50-60 насандаа цэвэршдэг гэж үздэг ба энэ үеэр бэлгийн дур хүсэл доод цэгтээ хүрэх, үрийн шингэний гарц муудах, үр тогтоох магдал буурах зэрэг үр дагавар илэрдэг байна. 

Гэхдээ ихэвчлэн энэ нь 2-3 жилийн үргэлжлээд хэвийн болдог. Хэвийн болно гэдэг нь урьдын залуу үе шигээ болно гэсэн үг биш. Харин бэлгийн дур хүсэл огцом буурснаа бодоход эргээд сэргэдэг гэсэн үг юм. Энэ нь ч байгалийн жам.

Гэвч сүүлийн үед хамгийн санаа чилээж байгаа асуудал бол амьдралын буруу хэвшил, сэтгэл санааны хямрал болон бзхө түрүү булчирхайн үрэвсэл зэргээс үүдэж хавьгүй эрт цэвэршилт явагдах, цэвэршилт удаанаар үргэлжлэх тохиолдлууд олширч байгаа юм.

Энэ тохиолдолд эрчүүд сэтгэл санааны хувьд маш тогтворгүй, ааштай, эсвэл хэт гутрамтгай бүүр амиа хорлох сэтгэл зүйтэй болдог нь асуудал дагуулдаг. Учир нь бэлгийн дур хүсэл, эр хүний бяр тэнхээ гэдэг бол эрэгтэй хүнд юугаар ч орлуулашгүй үнэт зүйл нь мөн. Энэ зүйл нь алга болох үед амьдралых нь томоохон утга учир үгүй болж буй мэт сэтгэгдэл төрдөг.

Яг л эмэгтэйчүүд гоо сайхнаа алдахтай адил. Гэхдээ эрчүүд өөрийн цэвэршилтийг эрт бас удаан явагдаж байна гэж дэмий санаагаа чилээж ач холбогдол өгөх нь нөхцөл байдлыг улам л хүндрүүлдэг. Судалгаанаас үзвэл түрүү булчирхайн үрэвсэл нь сэтгэл санаанд нөлөөлдөг бол сэтгэл санаа ч мөн эрчүүдийн хоёр дахь зүрх буюу түрүү булчирхайнд шууд нөлөөлдөг, тестостерон дааврыг алсуураа бууруулдаг. 

Иймд хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ өөдрөг байлгах хэрэгтэй. Эрчүүдийн цэвэршилт бол түр зуурын асуудал гэдгийг ойлгох. Мөн цэвэршилтээс эртнээс сэргийлэх. Мөн заавал цэвэрших ёстой гэж ойлгож болохгүй. Биеийн тамир сайтай байх, булчин масстай өөхний хувь багатай, эрүүл зөв хооллолт амьдралын зөв хэвшил, сэтгэл санааны өөдрөг байдал нь эрчүүдийг хэдэн ч нас хүрсэн бэлгийн дур хүсэл буух, эрч хүч муудахаас бүрэн хамгаалж чадна. 

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments