Урд удаан амралтын дараа та сэтгэлээр унадаг уу?


 Урд удаан амралтын дараа эсвэл баяр ёслол дууссаны дараа та сэтгэлээр унадаг уу? 🤡

Хэрэв тийм бол үүнийг нэг их хүндээр тусгаж хүлээж авах хэрэггүй. Энэ бол хүн бүрт шахуу тохиолддог сэтгэл гутрал юм. Post-holiday depression буюу амралтын дараах сэтгэл хямрал нь хүлээлт дууссантай холбоотой. Хүлээлт болон хүлээлтээ биелүүлэх энэ үед хүний аз жаргалын дааврууд маш их ялгардаг. 

Яг л ингэж ялгарсан шигээ эргээд хэвийн байдалдаа ороход ихэнх хүний сэтгэл зүй бэлэн биш байдаг. Маш их мөнгө гэнэт олох, алдар нэрээ дуурсгах амжилт үзүүлэх зэрэг мөчид хүний аз жаргалын даавар хэмжээлшгүй их ялгардаг бөгөөд эргээд хэвийн байдалдаа ороход яг л амралтын дараах сэтгэл гутралтай адил мэдрэмжийг авдаг. Аз жаргалын даавар буурах тэр мөч бол амралтын дараах сэтгэлийн хямрал юм. Амралтын дараах ажил хичээлдээ явах айдас түгшүүр ч гэсэн хэвийн үзэгдэл. 

Харин үүнийг даамжруулах, хэт хүндээр тусгах, эртнээс айдастай угтах нь асуудал дагуулдаг. Гэхдээ баяр амралт дууссанаар заавал аз жаргалгүй болох ёстой гэсэн үг биш. Аз жаргалын дааврыг, сэтгэл ханамжийг удаан хугацаагаар хэвийн хэмжээгээр дээгүүр түвшинд тогтоон барих боломжтой. Үүний тулд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх, аливаа зүйлд хэт хүлээлт тавихгүй байх, ямар ч тохиолдлыг хөнгөнөөр хүлээж авах зэрэг сэтгэл зүйн чадамж чухал. 

Мөн үүнээс гадна хамгийн үр дүнтэй аргууд нь баяр ёслол дууссаны дараа дараагийн төлөвлөгөөгөө боловсруулах, зорилгоо тодорхойлох, утга учиртай зорилгынхоо төлөө тэмцэх нь таныг эргээд аз жаргалтай болгоно. 

Дасгал хөдөлгөөн хийх, хэн нэгэнтэй мессежээр биш амаар ярих, цэвэр агаар амьсгалах, хэдий ажил эхэлсэн ч өөрийгөө хэт шахаж ядраахгүй байх, аль болох бүх зүйлийг эерэгээр хүлээж авах жишээ нь зүгээр л автобусаар явж байгаагаа аялал гэдэг өнцгөөс харах г.мэт аргууд нь таны амралтын дараах сэтгэл гутралыг ор мөргүй арилгах болно!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments