Эрчүүд яагаад хүүхэд шиг байдаг вэ?


 Эрчүүд яагаад хүүхэд шиг байдаг вэ?

Заримдаа эмэгтэйчүүдэд хажуудах хань ижил нь яг л том биетэй жаахан хүүхэд шиг санагдах нь түгээмэл. Тэгвэл тэд яагаад хүүхэд шиг болчихдог вэ? Энэ үед нь эмэгтэйчүүд яах ёстой вэ?

1. Эрчүүд эмэгтэй хүмүүсийг бодоход техник технологи амьгүй зүйлс эд юмсын учрыг олох дуртай. Энэ зүйлсдээ улайран хобирох нь тэднийг яг л тоглоомонд улайрсан жаахан хүүхдийг санагдуулдаг.

2. Эрчүүд зөрүүд өөрийнхөөрөө. Гэвч заль мэхэнд амархан ордог. Мэдээж бүх эр хүн адилгүй ч эр хүнд өөрийнхөөрөө шулуун зан их бага хэмжээгээр байдаг. Түүнээс болж бусдын заль мэхэнд орох нь түгээмэл. Эмэгтэй хүн харьцангуй эрчүүдийг бодоход зөн мэдрэмж өндөр харилцааны хувьд илүү няхуур байдаг тул энэ тал дээр илт ялгардаг байна.

3. Тэд төрдөггүй учир байгалиасаа эмэгтэй хүний дэргэд өвдөлт тэсвэрлэх чадвар тааруу. Та харж л байсан байх. Их том биетэй залуу тариа хийлгэхээсээ айж байхыг. Тэд зоригтой хатуу чанга мэт боловч өвдөлтөнд тэсвэр муутай тул яг л жаахан хүүхэд шиг маш сонин жижиг зүйлсээс айдаг.

4. Гомдол тээх нь бага. Магадгүй эрчүүдийн хувьд энэ нь маш том давуу тал байж болох юм. Тэд гомддог ч эмэгтэй хүнтэй харьцуулахад гомдлыг удаан хугацаагаар тээдэггүй. Энэ нь яг л жаахан хүүхдийг санагдуулам.

5. Тэд хайртай хүнийхээ дэргэд л илүү хүүхэд шиг болдог. Үнэндээ эрчүүд нийгэм дээр хатуу чанга, хүчирхэг байх гэж маш их хичээдэг. Харин хань ижлийнхээ дэргэд хүүхэд шиг байхыг буюу булчингаа түр ч болов суллаж амрахыг илүүд үздэг. Хэрэв таны дэргэдэх хань ижил чинь яг л хүүхэд шиг бол таны дэргэд л хамгийн аз жаргалтай байдгийг илтгэх шинж юм шүү.

Бас нэгэн хөгжилтэй судалгаа байдаг. Эрчүүд хөхнөөс гараад олон жил болсон ч буцаад хөхөндөө ордог. Учир нь эрэгтэй хүн хайртай хүнийхээ хөхийг барьж хэвтсэнээр стрес нь маш өндөр хувьтай тайлагддаг байна.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments