Зодуулсан эмэгтэй хүний сэтгэцэд ямар өөрчлөлт ордог вэ?


 Зодуулсан эмэгтэй хүний сэтгэцэд ямар өөрчлөлт ордог вэ? 🤦‍

Эмэгтэй хүнд гар хүрч болохгүй, охин хүүхдийг зодож болохгүй гэж зүгээр ч нэг ёс болгож хэлдэг үг биш юм. Хүчирхийллийн нэг хэлбэр болох зодох, цохих гэдэг бол урхаг сөрөг үр дагавартай. Зодуулах нь тэр дундаа эмэгтэй хүнд маш хүндээр тусдаг. Учир нь эмэгтэй хүнд байгалиасаа эрэгтэй хүнийг бодоход тестостерон даавар (эр даавар) бага, эстроген даавар (эм даавар) их учир эр хүн шиг зоримог, шийдэмгий, ялан дийлэх тэмүүлэл зэрэг шинж чанар багатай байдаг. Иймд эр хүнийг бодоход биеийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч сул дорой байдаг тул зодуур нь эрэгтэй хүнд тусдагаас ч илүү хүндээр тусдаг байна.

Мөн эмэгтэй хүн зодуулсан тухай сэдэв яригдахад зөвхөн нөхөр нь эхнэрээ зодсон тухай яригддаг. Тэгвэл хамгийн аймшигтай нь америкд хийгдсэн нэгэн судалгаагаар 3 эмэгтэй тутмын нэг нь өсвөр наснаасаа эхлүүлээд ямар нэг байдлаар, хэн нэгэнд зодуулж үзсэн байдаг гэнэ.

Хамгийн их нь нөхөртөө болон аавдаа, эсвэл сургуулийн охидууддаа зодуулж үзсэн байдаг гэнэ. Уг нь бол хамгийн их ойлгож, хайрлаж байх ёстой хүмүүс нь цэцэг цэврүү шиг бүсгүйг зодож байгаа нь даанч харамсалтай.

Тэгвэл зодуулснаар бие мах бодийн гэмтлээс гадна хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл зүйд ямар өөрчлөлт ордог вэ?

- Айдас түгшүүртэй, цочимхой болох.

- Дахиад ямар нэг байдлаар хэн нэгэнд зодуулж болно гэж итгэдэг. Өөрөөр хэлбэл зодуулах нь болох ёстой хэвийн зүйлээр ойлгодог.

- Буруу зүйл хийснийхээ хариуд зөвхөн зодуулна л гэсэн айдсыг тээсэн байдаг.

- Хаагдмал үг дуу цөөтэй болно. Өөрийгөө зөвөөр илэрхийлж мэдэхгүй болдог.

- Өөртөө итгэлгүй болох, өөрийгөө хүчгүй сул доройгоор мэдрэх

- Өс санамтгай болох

- Таалагдаагүй зүйлээ зүй зохисгүй илэрхийлэх

Зэрэг маш таагүй шинж тэмдгүүд илэрдэг байна. Өсвөр насанд нь охин хүүхдийг зодож шийтгэх нь охидыг нээлттэй бус хаалттай болгохын сацуу нөхөрт гараад нөхөртөө зодуулах, эсвэл буруу зүйл хийснийхээ хариуд өөрөөсөө хүчтэй нэгэнд зодуулах нь хэвийн зүйл мэтээр ойлголттой өсдөг. Иймд эр хүн та ямар ч тохиолдолд ямар ч эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй.

Ихэнх эмэгтэйчүүд зодуулж хүчирхийлэлд өртөхдөө эхний үе шатдаа өөрийг нь хүчирхийлсэн ойр дотны хүнээ хүчирхийлэгч гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Эсвэл ганц удаагийн үйлдэл гээд өөрийгөө буруутгаад өнгөрөх хандлагтай байдаг.

Харин хоёр дахь үе шатаас өөрийгөө хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэдэж, өнөөх хүнээ хүчирхийлэгч гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Гурав дахь үе шатаас өөрийгөө хүчирхийлэлд өртөх ёсгүй гэдгээ ойлгож сая нэг өөрийн эрх хил хязгаараа хамгаалах гэж үздэг.

Дөрөв дэх үе шатаас хүчирхийлэл үйлдэгчийг эрс буруутгаж, өөрийгөө буруутан гэж харахаа больдог. Мөн хүчирхийлэгч үйлдэгчид хариуцлага тооцуулах гэж оролдох, харилцаагаа бүр мөсөн таслах зэрэг арга хэмжэг авдаг байна.

Энэ нь ч зөв юм. Гэвч дөрөв дэх үе шат хүртэл маш их хугацааг зарцуулдаг ба эмэгтэй хүний сэтгэлд арилашгүй хар толбо үлдсэн хойно энэ бүхнийг дуусгадаг нь харамсалтай. Угтаа бол шууд л дөрөв дэх үе шатыг хэрэгжүүлж бүсгүй танд гар хүрсэн хэнийг ч өөхшүүлж болохгүй юм.

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments