Bisexual гэж ямар учиртай бэлгийн чиг хандлага вэ?


 Өөрөө эр, эм байх нь хамаагүй эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсийг нь сонирхдог хүнийг бисексуал гэдэг. Ихэвчлэн гомо лесби хүмүүсийн сүүдэрт бисексуал хүн ил тод мэдэгддэггүй. Эсвэл бусдын адил эсрэг хүйстнээ ч гэсэн сонирхдог тул бисексуал хүнийг шууд мэдэхэд хэцүү.

Тэгвэл чухамхүү энэ хоёр хүйстнээ хоёуланг сонирхдог бэлгийн чиг хандлага хэрхэн бий болдог вэ? Эрдэмтдийн үзэж байгаагаар энийг ямар нэг байдлаар генетикийн онцлог гэж тодорхойлоогүй. Өсч торнисон орчин гэж ч тодорхойлох нь маш өрөөсгөл байдаг. Тэд зүгээр л сонголтгүй төрмөл байдаг гэнэ. Хүүхэд төрөхөөс өмнө тулгарч буй нөхцөл байдал буюу эхийн хэвлийд байх үед ээжид нь дааврын өөрчлөлтийн асуудлаас үүдэж хүүхдийн бэлгийн чиг хандлагад нөлөөлдөг гэсэн зарим нотолгоо байдаг. Жишээ нь жирэмсэн эх ГМО буюу гормоны өөрчлөлттэй хоол хүнс их хэрэглэхэд эрэгтэй хүүхэд илүү эмэгтэйлэг шинж чанартай болдог г.мэт. Гэхдээ зөвхөн энэ шалтгаан нь бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй.

Гомо, лесби хандлага руу хүн олдмолоор орж болдог гэж үздэг бол бисексуал чиг хандлага руу олдмолоор орно гэсэн ойлголт байдаггүй. Мөн бисексуал хүн нь ижил хүйстэн болон эсрэг хүйстнээ яг адил түвшинд сонирхох албагүй. Жишээ нь ижил хүйстнээ илүү их сонирхох, эсрэг хүйстнээ бага зэрэг л сонирхох. Эсвэл эсрэгээрээ ч байж болдог.

Бисексуал хүн үндсэн хоёр том шалтгаанаар хоёр хүйстнээ аль алийг нь сонирхдог гэж үздэг.

1. Бэлгийн дур хүслээр эсрэг хүйсний хүнээ хүсэмжилдэг ч эсрэг хүйсний хүн нь төвөгтэй, ойлгомжгүй, хамт амьдрахад бэрхшээлтэй санагддаг. Харин ижил хүйсний хүн нь энэ тал дээр маш амар санагддаг тул эсрэг хүйсний хүнээ сонирхсон хэвээр ч ижил хүйстэндээ давхар татагдах үндэс нь тавигддаг. Жишээ нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ойлгомжгүй гэж залхахдаа эр хүнтэй байх нь илүү ая тухтай санагдах эцэст нь дурлах. Эсвэл эмэгтэйчүүд эр хүнтэй ойртдог хэр нь эрчүүдийг муулж эмэгтэй хүнтэй хэт нялуурах нь бисексуал хандлага илэрч байхыг үгүйсгэхгүй юм.

2. Анхнаасаа ижил хүйстэндээ татагдаж эхэлсэн. Гэвч бэлгийн дур хүсэл оргилох үедээ зөвхөн бие мах бодийн хэрэгцээ шаардлагаар эсрэг хүйстнээ үгүйлдэг. Энэ төрлийн хүмүүс өөрсдийгөө гомо, лесби гэж андуурах нь бий. Гэвч гомо, лесби хүн нь эсрэг хүйснийхээ хүнтэй секс хийхийг огт хүсэмжилдэггүй юм.

Нэгэнт л хүний бэлгийн чиг хандлага гэдэг сонголт биш учир бид бие биенийхээ бэлгийн дур хүсэл, чиг хандлагад хүндэтгэлтэй хандаж байгаагаар нь хүлээж авах нь чухал.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments