Таны бодлын 60% бяцхан нууц.


 Сэтгэл зүйн бяцхан сорил болон хэн хүний мэддэггүй нууцыг мэдэхийг хүсч байна уу? 😎

Тэгвэл та нэг л өдрийг энэ сорилд зориулаад үзээрэй. Яах вэ гэхээр бид бодлоо бичиж авах ёстой юм. Үзэг цаас бариад бүтэн өдрийн турш юу бодсон тэр бүрээ ганцыг ч алгасалгүй хором бүртээ бичиж авна. Ингэхдээ найруулга хэрэглэх хэрэггүй. Тархинд юу бодогдсон тэр бүрээ л бичиж авах нь гол юм шүү.

24 цаг өнгөрсний дараа та өөрийн бодлыг уншаарай. Мэдээж утга замбараагүй зүйлс маш их байх болно. Гайхах хэрэггүй. Гол нь тэр бичсэн бодлуудын дор хаяж 60 хувь нь таны зорилго, мөрөөдөл, өөрийн болон бусдын сайн сайхны төлөө г.мэт зөв зүйтэй бодлууд байх ёстой.

Хэрэв хэрэгтэй бодол 60 хувиас доош байвал таны бодол маш цэгцгүй замбараагүй буюу амьдралын чанар чинь муудах эрсдэл өндөртэй байгааг илтгэнэ. Хүний бодол бол бүх зүйлийн эх. Бодол байж л биелэл бий болдог. Иймд бодолдоо анхаарах ёстой. Ямар ч хэрэггүй олон бодол таны тархийг хий дэмий дүүргэж зорилгоос чинь мэдэгдэхгүйгээр хумсалж байдаг.

Жишээлбэл хэл сурч байгаа хүний тархинд сүүлийн 24 цагийн бодлуудын дийлэнхд нь тухайн хэлний ойлголтууд байж байх ёстой. Хэрэв үгүй бол шинэ мэдлэг тархинд суухгүй. Хэрэггүй бодлоос салахыг хүсвэл та үргэлж л шинэ зүйлийг сурч байх хэрэгтэй. Тархи нь шинэ зүйл хүлээж авахгүй удахад л дэмий бодолд автах боломж нь ихэсдэг.

Ямар нэг байдлаар та бодлынхоо 60с дээр хувийг хэрэгтэй зөв зүйтэй бодол байлгаж чадвал таны амьдралын чанар сайжрах болно!

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012


0 Comments