дээрдүүлэхдээ бишдээ ямар 😀 .
Иймээс өвдөг сөхөрнө гэдэг зөв шийдэл биш. Харин таныг юу ч болсон өвдөг сөхрөхгүй байлгаж чадах сэтгэл зүйн ердөө тавхан энгийн ур чадвар буюу сэтгэлийн хатыг өөртөө суулгачих.
1. Ганцаараа байж сурах. Хүн цагаа тулахад угаасаа л ганцаараа. Байгалийн жамаар таны ойр дотны хүн энэ хорвоогоос одсон байсан ч та сиамын ихэр л биш бол ганцаараа төрсөн гэдгээ санаарай. Хүнд гар хөл тархи оюун эрүүл саруул бүрэн бүтэн байгаа тохиолдолд ганцаараа байж хангалттай чадна. Ганцаараа байхдаа хүн өөрийгөө илүү их сонсож өөртэйгээ танилцдаг. Үргэлж ганцаараа бай гэсэн үг биш. Гэхдээ шаардлагатай тохиолдолд ганцаараа байж сурах хэрэгтэй. Үүнийг өөрийгөө таних өөрийн эрх чөлөөг мэдрэх боломж гэж хараарай.
2. Магтаал шүүмжийг хүлээж авах. Хэрэггүй бол чихнийхээ гадуур өнгөрөөгөөд, хэрэгтэй бол аваад магтаал шүүмж хоёрыг аль алийг нь "Надад хэрэгтэй ашиг" гэж хүлээж авах хэрэгтэй. Магадгүй тухайн хүний шүүмжилж байгаа үг буруу байж болно, магтаал ч ялгаагүй. Таны бодолтой зөрчилдөж болно. Гэвч тийм биш гэдгийг та батлах гэж эрч хүчээ бүү зарцуул. Хэрэгтэй бол ав, хэрэггүй бол хая.
3. Бусдыг байгаагаар нь л зөвшөөрөх. Таны хил хязгаарт нэвтрээгүй бол бусдын үг үйлдлийг бид хянах ямар ч боломж байхгүй. Тохирох хүнтэйгээ нийлэх эсэх нь таны шийдэх хэрэг. Иймд тэр ийм байна, энэ ийм байна гэж шүүмжлэхийн оронд зүгээр л таалагдахгүй бол боловсон зайгаа барьчих.
4. Гомдол удаан тээдэггүй байх. Гомдох нь сэтгэлийн хариу үйлдэл тул огт байхгүй болгоно гэдэг нь өөрөө маш хэцүү. Хамарлуу гадны биет ороход найтаахтай л адил хариу үйлдэл юм шүү дээ. Харин жааахан зүйлд байнга найтаагаад байвал хэцүүеэ. Иймд гомдсон ч гомдлыг тээгээд явах эсэх нь таны шийдэх асуудал. Гомдол удаан тээх нь таны эрүүл мэндийг сүйтгэх, амьдралын чанарыг муутгах маш том сөрөг хүчин зүйл юм. Өөрийгөө хайрлахын тулд гомдлыг авч сураарай.
5. Боломж эрэлхийлдэг байх. Амьдралд бүтэлгүйтэх үе зөндөө таарна. Гэхдээ боломж бол ямар нэг байдлаар байсаар л байдаг. Боломж эрэлхийлж тэмүүлдэг хүн сэтгэл гутралд барагтаа л автдаггүй. Шинэ зүйлийг үргэлж хайж эрэлхийлж сэдэл авч сэтгэл зүйгээ тэжээж байх хэрэгтэй.
Эдгээр 5 шинжийг өөртөө бат бөх суулгачихсан байхад үргэлж аз жаргалтай байна гэж хуурамч амлалт өгөхгүй ч амьдралд сөхрөхгүй байж чадна гэдэг амлалтыг өгч болж чадна шүү. 😁
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments