1. Сэтгэл санааны асуудал хэзээ ч дуусдаггүй. Хүн амьдарч л байгаа бол сэтгэл санааны асуудал хямрал гэдэг нь тогтмол тохиолддог зүйл юм. Яг л даарч хөрөх, халууцахтай адил л мэдрэмж. Гол нь тэнцвэр баланс, сэтгэлийн хямрал хэр хугацаанд тайлагдаж байгаа зэрэг л чухал хүчин зүйл болно.
Мэдээж сэтгэл зүйч танд туслаж чадах ч өөрийнхөө хувьд хамгийн сайн сэтгэл зүйч нь та өөрөө байх ёстой юм шүү. Өөрийгөө яаж тайтгардаг хийгээд асуудлыг шийдэх арга барилтайгаа та л хамгийн сайн мэдэх учиртай. Үүнд нь сэтгэл зүйч туслаж дэм л болдог.
2. Сэтгэл зүйч нь сэтгэцийн эмгэгийн асуудлыг шийдэж чадахгүй. Сэтгэл зүйн эмгэг буюу "psychological disorders" , сэтгэцийн эмгэг буюу mental illness хоёр өөр ойлголт. Сэтгэл зүйн хямрал эмгэгтэй хүмүүс сэтгэцийн хувьд эрүүл бөгөөд зөвхөн бодитой шалтгаануудын улмаас асуудалд орж зан байдлын доройтолд орсон байдаг бол сэтгэцийн эмгэгтэй хүн өөрийгөө бүрэн захирах боломжгүй байдаг тул зайлшгүй сэтгэл засалч эмч, сэтгэцийн эмчид хандан тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг.
Сэтгэл зүйчид сэтгэцийн эмгэгтэй хүн хандах нь элбэг байдаг ба сэтгэл зүйч мэдээж чадах бүхнээ хийдэг ч үүнд баталгаа өгч чадахгүй.
3. Сэтгэлийн тэнхээтэй байснаар сэтгэцийн эмгэгээс хамгаалагдана гэсэн үг биш. Булчинтай байлаа гээд зүрхний шигдээс, хорт хавдар тусахгүй гэсэн баталгаа биштэй яг адил. Гэхдээ мэдээж магадлалыг бууруулна л даа. Сэтгэцийн эмгэг нь сэтгэл зүйн хямрал даамжирхаас үүдэхээс гадна гэмтэл бэртэл, буруу зуршил тодорхойгүй олон шалтгаанаар ч үүсч болдог. Юу хэлэх гээд байна вэ гэхээр би "Сэтгэлийн тэнхээтэй хүн" гээд өөрийгөө хамгаалаад байгаа хүнийг сэтгэл зүйч нь "Эртхэн сэтгэцийн эмчид хандаарай" гэж хэлмээр байх үе олон ч ингэх нь мэргэжлийн ёс зүйд нийцдэггүй.
4. Та заавал хүнд асуудлаа ярих албагүй. Хүсэхгүй байгаа зүйлээ ярихгүй байж болно. Энэ их ажиглагддаг. Дуртай дургүй хүнийг явуулчихдаг. Нөгөөх нь асуудлаа ярих дургүй байдаг. Гэвч үнэндээ хүн өөрөө л хүсэхгүй бол заавал асуудлаа ярьж сэтгэл зүйчид хандаад байх албагүй юм. Хүсэхгүй зүйлээ бусдын ятгалгаар хийснээр сэтгэл зүйн хувьд улам бүүр тухгүй мэдрэмж төрдөг. Зарим хүн ярьмааргүй сэдвээ ярихгүй байснаар хямрал нь арилдаг. Иймд заавал сэтгэл зүйчид хандах ёстой гэвэл өрөөсгөл юм.
5. Сэтгэл зүйч бол зовлон дээр зоологч биш. Зарим хүмүүс сэтгэл зүйчид хандаад ганц удаагийн ярилцлагаар бүх зүйл шийдэгдэх юм шиг төсөөлөх нь бий. Олон жилийн буглаа, олон жилийн сэтгэл зүйн асуудал ганцхан өдөрт цэг тавигдана гэдэг өдрийн од мэт л үзэгдэл. Сэтгэл зүйч нь үр дүнг бүрэн төгс гүйцээхийн тулд л хэд хэдэн удаагийн цаг товлолтыг санал болгодог. Энэ нь ямар нэг байдлаар ашигийн зорилго агуулдаггүй!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments